Нотариат, итгэмжлэл
НОТАРИАТ:
Нотариатын үйлчилгээг үзүүлэхийн тулд Элчин сайдын яам үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү тогтооход таны Монгол Улсын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх хамгийн чухал баримт бичиг болох бөгөөд БНАСАУ-д оршин суугаа баримт бичиг шаардлагатай. Иймд та нотариатын үйлчилгээ авахын тулд таны хувийн байдлыг тогтооход шаардлагатай эдгээр баримт бичгийг авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Нотариатын vйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга vнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын vсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь vнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.
Бүхий л төрлийн итгэмжлэл хийлгэхдээ консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг.
ИТГЭМЖЛЭЛ:
БНАСАУ-д байгаа Иргэн та өөрийн эдлэх эрх, хийхийг хүссэн үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Таны төлөөлөгчийн таныг төлөөлөх эрх нэг бол хууль тогтоомжийн дагуу (жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх), эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.
Итгэмжлэлийг тод гаргацтай, засваргүй, алдаа мадаггүй, Консулын хэлтсийн иргэдэд үйлчлэх танхим дахь загварыг харж бичсэн байна. Итгэмжлэлийг тухайн иргэн өөрийн бичиг баримт /иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт/-ын хамт биеэр авч ирж баталгаа хийлгэнэ.
Элчин сайдын яамны хувьд хууль тогтоомжоор шаардсаны дагуу итгэмжлэл гаргаж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан итгэмжлэлийг, эсхүл иргэд гэрчлүүлэхийг хүссэн итгэмжлэлийг гэрчилнэ. Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх хэрэгтэй. Итгэмжлэлийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар олгож болно. Эх орны хишиг, хувийг авах итгэмжлэлээс гадна Дипломат төлөөлөгчийн газрууд практикт хамгийн ихээр гэрчилдэг орон сууц захиран зарцуулах, шүүхэд төлөөлүүлэх болон өөрийн хадгаламжид байгаа мөнгийг захиран зарцуулах эрхийг олгох зэрэг төрлийн дараахь итгэмжлэлийн маягтууд болон тэдгээрийг бөглөх заавартай танилцана уу.
Жич: Насанд хүрээгүй хүүхдийг итгэмжлэлээр БНАСАУ-д авчрах, Монгол руу явуулах бол хүүхдийн гэрчилгээг эх хувиар нь авчирна. Гэрчилгээ нь Монголд байгаа тохиолдолд ГХЯ-ны Консулын газраар баталгаажуулж ЭСЯ-нд цахимаар ирүүлж болно.
БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАРЫН ҮНЭН ЗӨВИЙГ ГЭРЧЛЭХ:
Иргэний үнэмлэх, төрсний, гэрчлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчуулга, баримт бичгийн хуулбар, өргөдөлд зурсан гарын үсэг зэргийг үнэн болохыг Элчин сайдын Яам гэрчилж нотариатын баталгаа хийнэ. Нотариатын баталгаа хийлгэх иргэд баталгаа хийлгэх баримтынхаа эх хувийг өөрийн иргэний бичиг баримт болох Монгол Улсын гадаад паспорт эсвэл цахим иргэний үнэмлэхийн хамт авчрах хэрэгтэйг анхаарна уу.
ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ ИТГЭМЖЛЭЛ:
- Итгэмжлэлийн маягтыг загварын дагуу бөглөх
- Өргөдөл /ЭСЯ-нд хандсан өргөдөл/
- Итгэмжлэл гаргагчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Итгэмжлэл үйлдэх тохиолдолд тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдож, тухайн иргэний нүүр царайг тод харуулсан байх, мөн тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулна /screenshot/,
- Итгэмжлэлийн үйлчилгээний хураамж
- МАЯГТ ТАТАХ
- ЗАГВАР ХАРАХ
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ ИТГЭМЖЛЭЛ:
- Итгэмжлэлийн маягтыг загварын дагуу бөглөх
- Өргөдөл /ЭСЯ-нд хандсан өргөдөл/
- Итгэмжлэл гаргагчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Итгэмжлэл үйлдэх тохиолдолд тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдож, тухайн иргэний нүүр царайг тод харуулсан байх, мөн тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулна /screenshot/.
- Итгэмжлэлийн үйлчилгээний хураамж
- МАЯГТ ТАТАХ
- ЗАГВАР ХАРАХ
ХҮҮХЭД ХИЛЭЭР АСРАН ХАЛАМЖИЛЖ АВЧРАХ:
- Итгэмжлэлийн маягтыг загварын дагуу бөглөх;
- Өргөдөл /ЭСЯ-нд хандсан өргөдөл/;
- Итгэмжлэл гаргагчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар;
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
- Итгэмжлэлийн үйлчилгээний хураамж
- МАЯГТ ТАТАХ
- ЗАГВАР ХАРАХ
ХҮҮХДИЙН ВИЗ МЭДҮҮЛЭХ:

ТӨРӨЛ САДАНГИЙН ЛАВЛАГАА АВАХ:

ЗАМЫН ЦАГДАА, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗЭРЭГ ТӨРӨЛ БҮРИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ:
- Итгэмжлэлийн маягтыг загварын дагуу бөглөх;
- Өргөдөл /ЭСЯ-нд хандсан өргөдөл/;
- Итгэмжлэл гаргагчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/
- Итгэмжлэлийн үйлчилгээний хураамж
- МАЯГТ ТАТАХ
- ЗАГВАР ХАРАХ
ЖИРЭМСЭН ЭХИЙН ТЭТГЭМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ:
- Итгэмжлэлийн маягтыг загварын дагуу бөглөх;
- Өргөдөл /ЭСЯ-нд хандсан өргөдөл/;
- Итгэмжлэл гаргагчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хугацаа хүчинтэй байх/;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар;
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
- Итгэмжлэлийн үйлчилгээний хураамж
- МАЯГТ ТАТАХ
- ЗАГВАР ХАРАХ
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВАХ:

|