Гэрлэлтийн бүртгэл

Гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ЭСЯ-нд ирж өргөдөл  хүсэлтээ гаргана.

Гэрлэлт бүртгүүлэхэд

- ЭСЯ-наас гэрлэлт бүртгэлийн анкет, өргөдөл авч бөглөнө.
- Гэрлэлт бүртгүүлэх иргэдийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
- Гадаад паспорт /хуулбар байж болно/
- Тус бүр УБЕГ-аас гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- ДОХ, сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ тус тус хийлгэж ирнэ.
- Гэрлэгсэд гэрчийн хамт ирнэ.

- анкет, өргөдөл татах, - загвар үзэх


Солонгос иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэх

Гадаад иргэнтэй гэр бүлээ батлуулах

Тавигдах шаардлага: солонгос талдаа гэрлэлтээ бүртгүүлсэн байх.

А. Монголын талаас бүрдүүлэх материал:

- Гэрлэхийг хүсэгчийн гараар бичсэн өргөдөл /иргэний үнэмлэх, гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар/
- Гэрлэхийг хүсэгчийн эцэг, эхийн зөвшөөрлийг гараар бичүүлж иргэний үнэмлэхний хамт нотариатаар баталгаажуулсан байна. /2 хүний зөвшөөрөл авна/ Хэрэв эцэг, эх нь нас барсан бол УБЕГ-аас нас барсан тухай лавлагаа авна. Энэ тохиолдолд төрсөн ах, эгч, дүү нарын зөвшөөрлийг авах бөгөөд дээрх хүмүүс насанд хүрсэн байна.
- УБЕГ-аас гэрлэлтийн лавлагаа авчирна. /Лавлагаа  олгогдсоноос хойш 45 хоногийн хугацаатай байдаг тул анхаарна уу./
- Эрүүл мэндийн тодорхойлолт. Үүнд: ДОХ, сэтгэц, сүрьеэгийн шинжилгээ хийлгэж, орчуулуулж нотариатаар батлуулна.
- Монгол улсаас цагдаагийн газрын тодорхойлолт
- Оршин суугаа  баг, хорооны засаг даргын тодорхойлолт /хаягийн/

Б. Солонгосын талаас бүрдүүлэх материал:

- Гэрлэлтээ батлуулахыг хүсэгч нь өргөдлөө үндэснийхээ хэлээр дэлгэрэнгүй /гараар/ бичин хувийн тамгаа дарж орчуулан, нотариатаар батлуулна.
- Гадаадын иргэний гадаад паспорт, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар/
- Оршин суугаа газраас ам бүлийн тодорхойлолт
- Гадаадын иргэний өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрлэлтийн талаарх тодорхойлолтыг орчуулгын хамт нотариатаар батлуулна.
- Гэрлэгсдийн эцэг, эхийн гараар бичсэн зөвшөөрлийг /хувийн тамгатай/ орчуулж нотариатаар батлуулна. Мөн иргэний үнэмлэхний хуулбарыг эх материалын хамт авчирч нотариатаар батлуулна.
- Эрүүл мэндийн тодорхойлолт:  ДОХ, сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ орчуулгын хамт нотариатаар батлуулна.
- Гадаадын иргэн нь гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын /цагдаагийн/ тодорхойлолтыг орчуулж нотариатаар батлуулна.

Жич: Монгол иргэний бүрдүүлсэн материалыг орчуулахгүй бөгөөд гэрлэгсэд гэрчийн хамт ирнэ.