Хүүхдийн төрсний бүртгэл хийлгэхэд
Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авна. Бүртгэл хийлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- ЭСЯ-наас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
- Гэрлэлтийн баталгааны хуулбар
- анкет, өргөдөл татах, - загвар үзэх
Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
- анкет, өргөдөл татах, - загвар үзэх
Ээж өөрөөр хүүхдээ овоглож төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
- Эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эхийн гадаад паспортны хуулбар
- УБЕГ-ын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /эх хувиар эсвэл ГХЯ-ны КГ-аар дамжуулж авсан хувь/
- aнкет, өргөдөл татах, - загвар үзэх