Үндэсний энгийн гадаад паспорт захиалга

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг зогсоосон болно.

Гадаад паспорт захиалахад

Иргэн Та үндэсний энгийн гадаад паспортоо ЭСЯ-аар дамжуулан захиалахад 2 сарын хугацаа шаардагдах ба дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдөл
- Цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Гадаад паспортны хуулбар
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг /цагаан артай, чих, дух ил гарсан, нүдний шилгүй байх/
- Гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмнэлгийн бичгээ орчуулуулж, хавсаргана
-  Төлбөрийн баримт

анкет, өргөдөл татах, анкет, өргөдөл загвар татах

Жич: Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа дууссаныг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй хүндрэл гардаг болохыг анхаарна уу. 

0-16 насны хүүхдийн гадаад паспорт захиалахад

- Гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эх асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг 
-  Төлбөрийн баримт

анкет, өргөдөл татах, анкет, өргөдөл загвар татах