Иргэний шинэчилсэн бүртгэл

Иргэний шинэчилсэн бүртгэл-цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийх, дахин авах

Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар  шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Та Элчин Сайдын Яаманд өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.

- Цахим иргэний үнэмлэх

- Төрсний гэрчилгээ 

-  Төлбөрийн баримт    

Жич:

- 16 нас хүрээд шинээр цахим иргэний үнэмлэх авах бол эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх,

- Солонгост ирээд олон жил болсон иргэд  Монголд бүртгэлтэй байгаа хаягийн тодорхойлолт хорооноос авах.

- Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авахуулна.

 Тайлбар:

- Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.

- Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар УБЕГ-ын  цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. 

- Элчин сайдын яамнаас шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг УБЕГ-т дипломат шуудангаар хүргүүлж, шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа  таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн хорооны засаг даргад хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авч болно.