Ким Чен Ирийн 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлөв

Суугаа орон энэ сарын 16-ны өдөр Батлан хамгаалах хороон дарга Ким Чен Ир агсны 80 жилийн тэгш ойг тохиолдуулан томоохон баярын арга хэмжээнүүд зохион байгуулав. Үүнээс Спорт комплексын усан спортын ордонд болсон усны гимнастикийн концерт, Пёньяны спортын төв ордонд болсон баярын хүндэтгэлийн концерт мөн Ким Ир Сений талбайд болсон залуучуудын нийтийн бүжиг, ёслолын салют буудуулах арга хэмжээнд тус улсад суугаа ДТГ-уудын төлөөллийг урьж оролцууллаа. Энд манай ЭСЯ-ны хамт олон мөн оролцож баяр хүргэсэн билээ.