Угтан золгож буй шороон гахай жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

Угтан золгож буй шороон гахай жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Цоггэрэл тэргүүтэй манай ЭСЯ-ны хамт олон жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд БНАСАУ болон бусад гадаад улсын зочдыг урин сар шинээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Энэ нь Монгол улс, ёс заншлаа танилцуулах нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог юм. Энэ жил Элчин сайд С.Цоггэрэлийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сон, Азийн газрын дарга Мэн Ён Рим, ОХУ, Куба, Герман, Румины ЭСЯ-ын тэргүүн нар гэргийн хамт, мөн БНАСАУ дахь НҮБ-ын байгууллагуудын ерөнхий зохицуулагч Тапан Мишра, БНАСАУ дахь Европын хөгжлийн агентлагийн ерөнхий зохицуулагч, Швейцарийн хөгжлийн агентлагийн ерөнхий зохицуулагч нар гэргийн хамт уригдан ирлээ.