Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Ким Чен Ирийн 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлөв

Манай ЭСЯ-ны төлөөлөгчид арга хэмжээнд олцон баяр хүргэв
дэлгэрэнгүй

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СӨН ГВӨН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Сөн Гвөн баярын мэндчилгээ ирүүлэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА КИМ ЖӨН ЫН-д БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 9-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д баярын мэндчилгээ илгээв.
дэлгэрэнгүй

Монгол, БНАСАУ-ын ГХЯ-ны зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 18-19-нд БНАСАУ-д айлчлав. Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны орлогч дарга, Олон Улсын хэлтсийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын Дээд. Хурlын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнтэй Монгол, БНАСАУ-ын ГХЯ-ны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Угтан золгож буй шороон гахай жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

Угтан золгож буй шороон гахай жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Цоггэрэл тэргүүтэй манай ЭСЯ-ны хамт олон жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд БНАСАУ болон бусад гадаад улсын зочдыг урин сар шинээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
дэлгэрэнгүй