Буцах үнэмлэх олгох

“Буцах түр үнэмлэх”-ийг олгох, эзэмших, хадгалах тухай Засгийн газрын 2013 оны 320 тоот тогтоолын хавсралт журамд Өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн буцах түр үнэмлэх олгож болно хэмээн заасан байдаг.

ЭСЯ-ны зүгээс “Буцах түр үнэмлэх олгох тухай журам”-ыг чанд баримтлахын сацуу тухайн иргэний БНАСАУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас гаргуулах, хурууны хээг ашиглан иргэний бүртгэл мэдээлэлтэй тулгах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох байгууллагаас хил нэвтэрсэн тухай лавлагаа, мөн БНАСАУ-ын цагдаагийн газрын үрэгдүүлсэн тодорхойлолт зэргийг үндэслэн Буцах түр үнэмлэх олгож байгааг үүгээр мэдэгдэж байна.

Буцах түр үнэмлэх авахад

- ЭСЯ-наас буцах түр үнэмлэх авах мэдүүлэг, өргөдөл бөглөнө
- Гадаад паспорт   /хуулбар байж болно/
- Цахим иргэний үнэмлэх   /хуулбар байж болно/
- 3,5 х 4,5-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
-  дансны баримт

анкет, өргөдөл татах, анкет, өргөдөл загвар татах


Хүүхдэд буцах түр үнэмлэх авахад

- ЭСЯ-наас буцах түр үнэмлэх авах мэдүүлэг, өргөдөл бөглөнө
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эх асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- 3,5 х 4,5-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
-  дансны баримт

 анкет, өргөдөл татах, анкет, өргөдөл загвар татах

Анхаарах зүйл:

 - Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад  зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгогдсон буцах үнэмлэхийг Монгол улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авна.

 - Иргэд Та бүхнийг “Хилээр гарахдаа “харласан” бүртгэл хийлгэхгүйн тулд ЭСЯ-наас “цагаан хуудас” аваад явчихаж болдог” гэх худал, ташаа ярианд итгэхгүйгээр гадаад паспортаа хаяж үрэгдүүлэх, гэмтээхээс сэрэмжилж, хүчинтэй хугацааг нь шалгаж байхыг зөвлөж байна.